Becoming (2018) Michelle Obama Robinson-ы амьдралын түүхийн талаар өгүүлнэ. Чикаго хотын ажилчин ангийн гэрт төрсөн тэрээр хүчирхэг, бие даасан эмэгтэй болон өсч, Barack Obama-тай танилцан дурлалын түүхийг бүтээсэн. Энэ бол өөрийгөө анхны Африк-Америк тэргүүн хатагтай болно гэж төсөөлөөгүй ч ямар ч нөхцөл байдалд өөрийнхөө үзэл бодолд үнэнч байсаар ирсэн эмэгтэйн амьдралын түүх юм.
Номыг хэнд зориулсан бэ?
Зохиогчийн талаар
Michelle Obama Princeton-ы их сургуулийг төгссөнийхөө дараа Harvard-ын Хуулийн сургуульд суралцаж Чикагогийн том хуулийн ферм Sidley & Austin-д ажилласан юм. Тэрээр залуучуудад зөвлөгөө өгдөг Public Allies хөтөлбөрийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Чикаго хотын даргын оффист ажиллаж байв. Дараа нь Чикагогийн Эрүүл Мэндийн төвийн их сургуулийн Нийгэмлэгийн захирлаар ажиллав. АНУ-ын тэргүүн хатагтай болсноосоо хойш Michelle Obama хэд хэдэн ном туурвиж, хүүхдийн эрүүл мэнд, цэргийн алба хааж буй эмэгтэйчүүдэд тулгардаг асуудалд илүү анхаарал хандуулж ажиллах болсон юм.