Indesign

Indesign

Indesign

Хэвлэлийн зориулалттай хэвлэмэл болон дижитал мэргэжлийн хуудас хийхэд зориулагдсан програм болох Adobe InDesign нь хэвлэл, вэб, таблет болон бусад төрлийн төхөөрөмжүүдэд зориулж олон төрлийн агуулга боловсруулах, урьдчилан харах, хэвлэх, нийтлэх боломжийг олгодог. Энэхүү програм хангамж нь хэрэглэгчид бүтээлчээр сэтгэн өөрийн гэсэн дизайн боловсруулах болон Adobe Photoshop, Illustrator, Acrobat, Adobe Animate нартай интеграци хийж хослон ажиллуулах боломжийг олгодог

ХөтөлбөрТанилцуулга

Хичээлийн тухай

Хэвлэлийн зориулалттай хэвлэмэл болон дижитал мэргэжлийн хуудас хийхэд зориулагдсан програм болох Adobe InDesign нь хэвлэл, вэб, таблет болон бусад төрлийн төхөөрөмжүүдэд зориулж олон төрлийн агуулга боловсруулах, урьдчилан харах, хэвлэх, нийтлэх боломжийг олгодог. Энэхүү програм хангамж нь хэрэглэгчид бүтээлчээр сэтгэн өөрийн гэсэн дизайн боловсруулах болон Adobe Photoshop, Illustrator, Acrobat, Adobe Animate нартай интеграци хийж хослон ажиллуулах боломжийг олгодог.

InDesign-ийг сэтгүүл, дизайны фирм, зар сурталчилгааны агентлаг, сонин, номын хэвлэлийн газар, жижиглэнгийн худалдаа / каталогийн компаниудад ажилладаг дизайнерууд, хэвлэлийн өмнөх бэлтгэл, үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд, хэвлэх үйлчилгээ эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд компанийн дизайнер болон маркетингийн хэлтэст ажилладаг төрөл бүрийн ажилтнууд, мөн сошиал маркетинг хийдэг, постер, гарын авлага, бүтээгдэхүүний танилцуулгатай ажилладаг бүхий л төрлийн хүмүүс уг програмыг суралцах боломжтой. Мөн өөрийгөө хөгжүүлж ажлын ур чадвараа нэмэгдүүлэхийг хүссэн хэн бүхэнд уг програм тус болно гэдэгт итгэлтэй байна.